Hi-Fi label-s зохион байгуулж буй A-Sound хамтлагийн анхны бие даасан “RELEASE” тоглолт 4 сарын 17,18нд УБ паласын Royal танхимд болох гэж байна. Тоглолт 19 цагаас эхлэх бөгөөд A-Sound хамтлаг анхны цомог “Release”-ын бүх дуугаа дуулахаас гадна шинэ дуунуудаа тоглох юм байна. Энэхүү тоглолтонд Mohanik, U.F.O хамтлаг оролцохоос гадна билет бүрт тоглолтын хамран зохион байгуулагч M club-т нэг удаа тах-гүй орох эрх дагалдана. Харин билетний хувьд суудалтай билет 10,000 төгрөг, босоо билет 8,000 төгрөг бөгөөд өнөөдрөөс эхлэн Хай-Фай болон Орэнж Рекордсын бүх салбаруудаар зарагдах юм байна. /Hi-Fi Records/