27173 Отгоо "Маргааш надад ирнэ" цомог :|: Flymusic
2009-04-01
Отгоо "Маргааш надад ирнэ" цомог



Дуучин Отгоо  "Маргааш надад ирнэ" анхны цомог

  1. Гитарын дуу
  2. Хайрласаар
  3. Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
  4. Заримдаа л
  5. Тэгэхэд би
  6. Яагаад
  7. 12сар, 12цаг
  8. Маргааш надад ирнэ
  9. Гитарын дуу  /instrumental/
  10. Хайрласаар /radio edition/  эдгээр дууны үгсийг эндээс...
"Гитарын дуу"
Гитараа бариад би дуулах дуртай
Ганцаараа биш, анд найзуудтайгаа бүр ч дуулах дуртай
Утас мод нь муудсан ч энэ банзан гитар
Уянгалаг бас хөгжилтэй эгшиглэхийг нь яана
Чамайг би бариад тайзан дээр дуулах ч
Чамайг би байхгүй бол гэртээ дуулж чадахгүй
Аз жаргал баясал бэлэглэх чи миний анд
Амьдралд ганцхан олдох залуу насны дурсамж
Дахилт:
Надтай хамтдаа гитартай дуулаач
Надтай гитартай хамтдаа дуулаач
На на на на на на на на на на
На на на на на на на на на на на

"Хайрласаар"
Оройн тэнгэрийн тоолж барамгүй од шиг
Олон хоног би түүнийг тэсч ядан хүлээнэ
Дурлалт хүнээ сэтгэлдээ багтааж
Дуусашгүй мөрөөдлүүдээр өөрийгөө хуурна
Дахиад ирэх болов уу гээд
Давтан давтан өөрөөсөө асууна
Дахилт:
Чамайг би хайрласаар
Цаг үргэлж бодсоор
Аз жаргалтай мөчүүдийг
Ахин ирэхийг хүлээсээр
Өө өө өө
Нэгэн өдөр нэгэн цагт
Нисэх мэт холдон одсон
Хайртай хүнийхээ хойноос би
Хүрч очих зүрх байсангүй
Гэвч  яаая гэхэв тавилан юм гээд
Энэхэн дурлалаа дурамжхан төгсгөе
Ганцхан чамд хайртай гээд
Ганцаараа хорвоог туулая
Дахилт:
Чамайг би хайрласаар
Цаг үргэлж бодсоор
Аз жаргалтай мөчүүдийг
Ахин ирэхийг хүлээсээр
Өө өө өө
Оройн тэнгэрийн тоолж барамгүй од шиг
Олон хоног би түүнийг
Тэсч ядан хүлээнэ

"Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч"
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидийг хайрлах өвчтэй
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Эмзэг ариун уян зөөлөн бүхний эхлэл бүсгүй хүнийг
Балмад араншин худал хуурмагаар дүүрсэн
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээж минь миний эхлэл эгч минь миний эхлэл
Өнөөдөр чи тэднийг дарлаж ч бай дээрэлхэж ч бай
Гэхдээ цаг цагаараа байдаггүй
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидийг хайрлах өвчтэй

"Заримдаа л"

Заримдаа л тэнгэрт нар гийдэг
Тэхлээр би баярладаг
Дандаа л тэнгэрт нар гийдэг бол
Сартай шөнийг би хүснэ
Заримдаа л хайртай гэж шивнэ
Тэгвэл миний зүрх уярна
Дандаа л хайрын тухай яривал
Амьдрал өөр юм сонирхоно
Дахилт:
Хайраа чи надад хайртай гэдгээ шивнэ
Харин маргааш болоход нүдээрээ шивнэ
Заримдаа л чи надад хайртай гэдгээ шивнэ
Дандаа хэлмээр байсан ч
Зүрхнийхээ гүнд шивнэ
Хааяахан зөөлөн бороо шивэрдэг
Маш ихээр би баярладаг
Үргэлж зөөлнөөр бороо шивэрвэл
Цав цагаахан цасыг үгүйлнэ
Заримдаа л хайртай гэж шивнэ
Тэгвэл миний зүрх уярна
Дандаа л хайрын тухай яривал
Амьдрал өөр юм сонирхоно
Дахилт:
Хайраа чи надад хайртай гэдгээ шивнэ
Харин маргааш болоход нүдээрээ шивнэ
Заримдаа л чи надад хайртай гэдгээ шивнэ
Дандаа хэлмээр байсан ч
Зүрхнийхээ гүнд шивнэ

"Тэгэхэд би"
Эрвээхэй болж нисэхсэндээ
Эргэлдэн хөөрч наадахсандаа
Гэгээн бага нас минь
Чи хаашаа одоов
Эрээн бараан амьдралыг
Мэдэхгүй л явж дээ
Дахилт:
Тэгэхэд би хүүхэд байсан
Тэгэхэд би хүүхэд байсан
Хараацай болж нисэхсэн дээ
Хан тэнгэрт дүүлэхсэн дээ
Намайг чи үнсээч
Хожим харамсахгүйгээр
Бүх зүйл хугацаатай
Эргэж ирэхгүй шүү дээ
Дахилт:
Тэгэхэд би хүүхэд байсан
Тэгэхэд би хүүхэд байсан
Гомдол гунигаа тайтгарлаар солихсон
Бодох санах зүйлгүй гэгээн байхсан
Бүх зүйл ямар санаснаар болох биш
Бүх зүйл ямар бодсоноор болох биш
Дахилт:
Тэгэхэд би хүүхэд байсан
Тэгэхэд би хүүхэд байсан

"Яагаад"
Яагаад би чамаасаа холдсон юм бол
Яагаад би ганцаараа үлдсэн юм бол
Ариухан дурсамж хайрт минь
Чамайгаа би санаж байна
Би чамдаа хайртай байсан
Чи наддаа хайртай байсан
Гэнэн цагаахан хүүхэд нас минь
Бүхнийг сайн сайхнаар бодож явсан
Дахилт:
Миний тэр хайр дурлал
Алсын тэртээд хоцорсон ч
Ахиад наддаа ирэхгүй ч
Мартаж чадахгүй нь
Үгүйсгэж болохгүй  нь
Дахиад тэр үе ирдэгсэн бол
Ахиад чамайгаа чанга тэврэхсэн
Сэтгэлээ онгойтол
Бүхнийг би ярихсан
Тэгээд нэг тайвширахсан

"12сар, 12цаг"
Аяс аясаар цаг хугацаа нисэн нисэн одно
12 сар өнгөрч шинэ жил ирнэ
Амьдралд минь энэ шинэ жил баяр баяслыг авчирна
12 сар өнгөрч шинэ жил ирнэ
Дахилт:
Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр
Цас яасан зөөлөн хаялах юм бэ
Тик, так, тик, так
Цаг ямар удаан цохилох юм бэ
Тик, так, тик, так
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр
Хүн бүхэн шинэ оныг хүсэн хүсэн хүлээж байна
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
Хүслээ шивнэцгээе цагийн зүүг чагнацгаая
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
Дахилт:
Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдэш аз жаргалтай
Хүслээ шивнэцгээе хонхны дуугаа чагнацгаая
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
Хүн бүхэн шинэ оныг хүсэн хүсэн хүлээж байна
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
Дахилт:
Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдэш аз жаргалтай
Цас яасан зөөлөн хаялах юм бэ
Тик, так, тик, так
Цаг ямар удаан цохилох юм бэ
Тик, так, тик, так
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр
Хүслээ шивнэцгээе хонхны дуугаа чагнацгаая
12 цаг болж шинэ жил ирлээ

"Маргааш надад ирнэ"
Маргааш надад ирнэ
Ирэхдээ нарыг авч ирнэ
Хаврыг авч ирнэ
Хайрыг авч ирнэ
Дахилт:
Авч ирнээ ...
Маргааш надад ирнэ
Оргүй хоосныг авч ирнэ
Одоо байгааг авч одно
Хугацаа бүхнийг сануулна
Дахилт:
Сануулнаа ...
Маргааш надад ирнэ
Цасаар шуураад ирнэ
Бороо асгаруулаад ирнэ
Өнгөрснийг мартуулахаар ирнэ
Маргааш надад ирнэ
Ирэхдээ явахаар ирнэ
Дахиад маргаашийг хүлээ гээд
Зөөлөн шивнээд одох болно
Дахилт:
Одох болноо...
Сануулна аа...
Авч ирнэ ээ...
Одох болноо



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax