27184 Отгоо "Tentones" цомог :|: Flymusic
2009-04-01
Отгоо "Tentones" цомог


Дуучин Отгоо "Tentones" цомог

1. La la
2. Би чамайг
3. Би ч үгүй
4. Хайр дурлалын боол
5. Baseball малгай
6. Хорвоогийн нэг хэсэг
7. Нэгэн залуу
8. Чамд зориулая
9. Цаг хугацаа
10. Үлгэр  эдгээр дууны үгсийг эндээс...


"La la"
Хүссэнээрээ амьдрах юмсан
Хөх тэнгэрт дүүлэх юмсан
Хөөрөн нисэх юмсан
Хүний сайн нь байх юмсан
Санаснаараа амьдрах юмсан
Саран дээр очих юмсан
Сайхан хот барих юмсан
Сая мод тарих юмсан
Дахилт:
Хүссэнээрээ амьдрах юмсан
Хүссэнээрээ амьдрах юмсан
Санаснаараа амьдрах юмсан
Санаснаараа амьдрах юмсан
Ла ла ла ла ла ла ла ла ла ла ла ла ла
Дураараа амьдрах юмсан
Дуртай бүхнээ хийн юмсан
Дуугаа дуулах юмсан
Дуулим хорвоод жаргах юмсан
Сэтгэлээсээ дуулах юмсан
Зүүд шигээ амьдрах юмсан
Сэрсэн ч хайрлах юмсан
Тиймээ чамтай хамт байхсан
Дахилт:
Дураараа амьдрах юмсан
Дураараа амьдрах юмсан
Сэтгэлээсээ дуулах юмсан
Сэтгэлээсээ дуулах юмсан
Ла ла ла ла ла ла ла ла ла ла ла ла

"Би чамайг"
Намайг хайж байгаа нүд
Сэтгэлд дулаан царай
Намрын бороотой шөнийн
Зүүдэнд ирсэн тэр мөч
Зүгээр л хүрч ирээд
Зүрхийг эзэмдсэн
Юу ч хэлж чадаагүй хоцорсон
Дахилт:
Би чамайг хайсан
Би чамайг харсан
Би чамайг олсон
Тэгэхэд чи минийх болсон
на на на на на на
Хайраа хайж байгаа зүрх
Бусдаас онцгой дүр төрх
Намайг харсан тэр харц
Чамайг харсан тэр мөч
Аяархан дөхөн ирээд
Гараас хөтөлсөн
Амьдрал ингээд гоё болсон
Дахилт:
Чи намайг хайсан
Чи наймайг харсан
Чи намайг олсон
Тэгээд би чинийх болсон
На на на на на на

"Би ч үгүй"

Тэнгэр цэлмэхгүй мэт бүрхэг байна
Тэндээс салхи над руу үлээж байна
Наран мандахгүй мэт жаргаж байна
Надаас гуниг салахгүй мэт дагаж байна
Чи надаар дутахгүй гээд хол явлаа
Чи надад эрхлэхгүй гээд хол явлаа
Чи намайг хүсэхгүй гээд хол явлаа
Чи надтай амьдрахгүй гээд хол явлаа
Дахилт:
Дүрүрү
Тэнгэрийн үүлс арилан цэлмэлээ
Тэндээс салхи зөөлөн үлээлээ
Наран дээшлэн дээшлэн мандлаа
Надаас гуниг байгаагүй мэт холдлоо
Чи надаар дутахгүй бол би ч үгүй
Чи надад эрхлэхгүй бол би ч үгүй
Чи намайг хүсэхгүй бол би ч үгүй
Чи надтай амьдрахгүй бол би ч үгүй
Дахилт:
Дүрүрү

"Хайр дурлалын боол"
Би хайр дурлалын өчүүхэн боол
Бие сэтгэл минь үүнийг гэрчилнэ
Бусдын үгийг худал хэмээн тайтгарч
Бурхан тэнгэрт чиний хайрийг хүсэн мөргөнө
Чамайг гэсэн миний сэтгэлийг
Зүрх чинь ойлгож байна уу
Чамд найдсан миний итгэлийг
Сэтгэл чинь мэдэрч байна уу
Анх хараад дуралсан юм болов уу
Аашинд чинь дассан юм болов уу
Зөөлөн харцанд чинь итгэсийн болов уу
Зөвхөн чиний хайранд уусвуу
"Baseball малгай"
Надад бэйсболл малгай бэлэглээч
Нар дээрээс тусвал хэцүү юм аа
Дэлгүүр орж худалдаж авахаар
Дэмий гадуур сэлгүүцэж  явна
Уг нь намайг худалдаж авахаас
Урьтаад нэг нь бэлэглээсэй
Улаан эсвэл хар өнгөтэй
Урдаа бас ямар нэг бичигтэйг
Дахилт:
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ
Бэлгэнд бэйсболл малгай өгөөч
Бааранд орвол өмсөх гэсиймаа
Бусдаас гоёийг худалдаж авахаар
Бороон дундуур алхаж явна
Харин намайг авахаас урьтаад
Хэн нэг нь бэлэглээсэй
Хар эсвэл өөр өнгөтэйг
Хамгийн гоё харагдах ид шидтэйг
Дахилт:
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгж хэлсэн юм бэ

"Хорвоогийн нэг хэсэг"
Чи тэнгэрээс асгарах ширүүн борооны
Над дээр унасан ганцхан дусал
Чи тэнгэрээср будрах цагаан цасны
Алган дээр унасан ганцхан ширхэг
Чи энэ хорвоогийн нэг хэсэг
Чи чимэглээгүй цэцгийн нэг ширхэг
Чи надруу тусах нарны цацраг
Чи намайг хөгөлсөн гитарийн аялгуу
Дахилт:
Тэгэхээр чи бид хоёр хамтдаа л байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамт жаргалтай байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамтдаа л байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамт жаргалтай байх ёстой
Чиний бурхан тэнгээс харж байна
Чиний бурхан чамд итгээд харж байна
Аз жаргалын төлөө амьдарий
Аз жаргал хаа байна эрж хайя
Дахилт:
Тэгэхээр чи бид хоёр хамтдаа л байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамт жаргалтай байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамтдаа л байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамт жаргалтай байх ёстой

"Нэгэн залуу"
Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн
Нэг л өдөр тэр надад бусдаар өөр харагдсан
Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн
Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан
Дахилт:
Зүгээр таарахдаа онцолж хардаг болоосой
Зүүдэнд л биш үүрд ойр байгаасай
Хэрвээ намайг сонсвол бурхан тэнгэр туслаасай
Харин түүнд таалагдвал надад хурдан хэлээсэй
Зүрх гэж өөрх үнийх шиг цохилно
Зүүдэндээ л түүнтэй илүү ойр байж чадна
Нүд нь намайг нэг л ширтэнэ
Нялуун биш энхрий үгс шивнэнэ
Дахилт:
Зүгээр таарахдаа онцолж хардаг болоосой
Зүүдэнд л биш үүрд ойр байгаасай
Хэрвээ намайг сонсвол бурхан тэнгэр туслаасай
Харин түүнд таалагдвал надад хурдан хэлээсэй
Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн
Нэг л өдөр тэр надад бусдаар өөр харагдсан
Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн
Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан
Дахилт:
Зүгээр таарахдаа онцолж хардаг болоосой
Зүүдэнд л биш үүрд ойр байгаасай
Хэрвээ намайг сонсвол бурхан тэнгэр туслаасай
Харин түүнд таалагдвал надад хурдан хэлээсэй

"Чамд зориулая"
Үүр шөний зүүдэнд
Учирсан тэр зөөлөн харцийг
Өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн
Саран намайг сонссон
Салхинд шивнэж хэлсэн
Санаандгүйгээр чамтай
Тэр өдөр уулзсан
Дахилт:
Хайраа өгсөн гэж чи надад шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулы гэж хэлсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулы гэж хэлсэн
Хайрт минь чамдаа би хайртай
Хайр хамгаас хүчтэйг
Хамт байхдаа мэдэрсэн
Хамгийн жаргалтай мөчүүд
Чамтай минь хамт байдаг
Уурлуулж гомдоодог бол
Уучилж намайг аргадаарай
Ухаанаар бүгдийг тунгааж
Урагшаа тэмүүлж амьдаръя
Дахилт:
Хайраа өгсөн гэж би чамд шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулы гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрийг
Амтлаад хоёулаа туулы гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай
Хайраа өгсөн гэж чи надад хэлсэн
Хамтдаа бүхнийг туулы гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрийг
Амтлаад хоёулаа туулы гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай

"Цаг хугацаа"
Цаг хугацаа аажмаар, заримдаа хурдан өнгөрнө
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л  араас нь гүйнэ
Хичнээн жил өнгөрснийг
Хэлж мэдэхгүй нь би
Хүний дайтай амьдрах сэтгэл
Хүрч хаашаа ч юм алга болж
Дахилт:
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ танихгүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч
Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хүний тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа
Дахилт:
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна

"Үлгэр"
Эрт урьдийн цагт
Энэ дэлхий эргэж байхад
Эгч дүү хоёр
Эвтэй найртай амьдарч байж ээ
Эгч нь даруухан
Энгийн нэгэн бүсгүй
Эрчүүд дурладаг ч
Эргүүлж эс чадна
Дүү нь бүр хөөрхөн
Дуунд гардаг гүнж шиг
Дурласан нь олон ч
Дураараа занд нь дургүй
Дахилт:
Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар
Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар
Эгч нь дүүдээ захив
Эрээн барааныг тайлан
Дүү нь дургүйхэн сонсоно
Дуусгалгүй гараад явна
Нэгэн сайхан өдөр
Нэгэн зүйл дүүд тохионо
Нээрээ тэр эгчийн үгтэй
Нийлж нийлж яг таарна
Үүнээс хойш дүү
Эгчийн үгний үнэнийг ухаарч
Үүнийг мэдсэн эгч нь
Өөрийн дүүг хараад баярлана
Дахилт:
Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар
Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар
Эгч дүү хоёр
Эвтэй найртай амьдарч байхад
Энэ хорвоогийн аз жаргал
Олоод хүрээд иржээ
Сайхан эгчийн хүссэн хайр
Санаанд оромгүйгээр иржээ
Хөөрхөн үгийн мөрөөдсөн залуу
Хүссэнээр нь гараад иржээ
Дахилт:
Дөрвүүлээ амьдарсаар
Дуулим хорвоо үргэжилсээр
Дөрвүүлээ амьдарсаар
Дуулим хорвоо үргэжилсээр
Зургуулаа амьдарсаар
Замбуулин эргэлдсээр
Зургуулаа амьдарсаар
Замбуулин эргэлдсээр
Олуулаа амьдарсаар
Орчлон хорвоо үргэлжилсээр
Олуулаа амьдарсаар
Орчлон хорвоо үргэлжилсээр

 

Сэтгэгдэл:


хайртай
Бичсэн: Зочин цаг: 14:48, 2010-05-10 | Холбоос | |



алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:48, 2010-05-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax