Өнгөрсөн жилийн Playtime наадам Зайсангийн ар дахь Богд хан амралтын газар болсон гэдгийг манайхан мэдэж байгаа байхаа. Хоёр өдөр үргэлжилсэн Playtime наадам шөнө болтол үргэлжилж орой нь парти, галын наадам болсон. Харин энэ үеэр хэсэг залуус хүйтэнд гал тойрч хоносон. Учир нь тэд майхангүй ирсэн байлаа. Нэг тал нь галын илчинд халаад нөгөө тал нь хөрөөд бас багтахгүй гөөхийдөөд их л хэцүү харагдсан. Бүр майхангүй ирсэнээс болж таньдаг таньдаггүй царайнууд
галын дөл ширтэцгээхэд
амрах гэж биш
ядрах гэж ирсэнээ мэдрэв гэж шүлэг хүртэл төрсөн байна шүү.
Тиймээс залуусаа энэ жилийн Playtime наадмаар майхнаа авахаа мартваа. Майхнаа авсан бол хөнжилөө ч бас мартваа.