Манай амьд хөгжмийн томоохон наадмуудын тоонд “Coke’n Beat” наадам яах аргагүй орно. Өнгөрсөн жилүүдийн “Coke’n Beat” амьд хөгжмийн наадамд дан ганц амьд хөгжмөөр тоглодог хамтлаг дуучид оролцож, тэднээс шалгарсан шилдэгийн шилдэг хамтлаг монгол улсаа төлөөлж "Asian beat" азийн наадамд оролцдог уламжлалтай. Урьд жилүүдийн ялагчид болох Булсара, Чоно, Зүгээр л хамтлагууд "Asian beat" азийн наадамд оролцож монголын рок хөгжмийн урлаг хэрхэн хөгжиж байгааг харуулаад ирсэн.
Харин энэ жил буюу дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй “Coke’n Beat” наадам зөвхөн рок гэлтгүй олон төрөл жанрын хамтлаг дуучдыг хамруулан энэ сарын 13 буюу наадмын гурав дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 18 цагаас эхлэх гэнэ. Энэхүү наадамд МУГЖ Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Дашдондог нарын рок попын гавъяатуудаас гадна СТА Наран, "Никитон”, “Шар айраг”, “A Sound”, “Lemons” зэрэг гуч гаруй хамтлаг дуучид оролцох юм байна. Мөн эдгээр хамтлаг дуучдаас гадна Киви, Плаш зэрэг хамтлагууд оролцох гэнэ. Тэгэхээр энэ жилийн наадам амьд хөгжмийнх байхаа больж байгаа юм шиг байна даа. Харин өмнөх жилүүдийнх шиг ялагч тодруулах эсэх нь тодорхойгүй бөгөөд тоглолт 5 цаг үргэлжлэх юм байна. Энэхүү тоглолтыг манай амьд хөгжим сонирхогчид хүсэн хүлээдэг байсан бол энэ жилийн наадам дан рок хамтлагууд тоглох биш, рок попын хамтлаг, дуучид хамтран оролцох гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа үзэгчид ч байна.
teneg enjiil
maluud