2009-08-17
Playtime 2009 наадмын сонин сайхнаас
Playtime 2009 наадам сайхан болж өнгөрлөө. - Энэ жилийн наадамд L Guards хамтлаг үнэхээр галзуу байсан. Эхний өдөр эхэн хавир гарсан L Guards хамтлаг тайзны өмнө үзэгчдийг цуглуулж чадсан юм. Тэд жинхэнэ панк хэмнэлийг мэдрүүлсэнээс гадна шинэ цомгоо удахгүй гаргана гэдгээ хэлж байсан. Мөн Playtime наадмыг үзэхээр ирсэн гадаадын иргэд ихээхэн байсан бөгөөд тэдний дундаас L Guards хамтлагийн фэнүүд болох японы иргэд L Guards хамтлагийнхантай уулзаж байгаа харагдсан.
- Энэ жилийн Playtime наадмыг дахиад л Nomads хамтлагийн дуучин хөтөлсөн. Сайн хөтөлсөн үгүйг нь мэдэхгүй ямартаа ч түрүү жилийнхээс арай л дээр байсан.
- Түрүү жил уух ч юмгүй, идэх ч юмгүй их л хэцүүхэн байсан. Харин энэ жилийнх хангалттай сайн байсан. Бас түрүү жил хогондоо хөглөрч байсан бол энэ жил манай залуус маань ч соёлтой болж, наадмын зохион байгуулалт ч сайн байлаа
- Алтан ураг хамтлаг хоёр дахь өдөр тоглох ёстой байсан ч ирж чадаагүй. Учир нь алтан ураг хамтлагийнхан гадаадын хөгжмийн наадамд оролцоод уг нь наадамдаа амжиж ирэх байсан ч хамтлагийн ахлагч онгоцноосоо хоцорчихсон гэсэн.
- Мөн Madness хамтлагийнхан ирэх замдаа бяцхан осолд орсон ч гайгүй өнгөрсөн бололтой эрүүл саруул үзэгчидтэйгээ уулзаж, шинэ хуучин сайхан дуунуудаа тоглосон нь үнэхээр сайхан байсан.
- The Lemons хамтлагийнхан хуучны сайхан дуунуудаа дуулсан нь үнэхээр сайхан байлаа.
- Бас Моханик хамтлагийнхан дүрэмт хувцасаар ижилсэн гарч ирж панк хэмнэлээрээ үзэгчдийг доргиосон.
- Өнгөрсөн жилийн наадамд оросын Storm хамтлаг ирж тоглосон нь үнэхээр гайхалтай байсан. Дугаралт, ур чадвар сайтай энэ хамтлаг дахин энэ жил уригдаж оролцсон.
- Мэдээж Нисванис үзэгчдийн цөсийг хөөргөсөн нь тодорхой. Бас Амгаатай хамт зургаа авахуулахыг хүссэн фэнүүд нь ч их байсан.
- Наадмын үеэр хөл бөмбөгийн тэмцээн зохиож цомын эзэн багийг тодруулсан. Playtime зах ажиллаж, наадмын чимэг chopper-ууд ч ирсэн.
Сэтгэгдэл бичих